Өнөөдөр: ...

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

📢 ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЭХЭЛСЭН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

📢 ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ ЭХЭЛСЭН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК нь 2026 оны 10 дугаар сарын 01-ний 00:00 цагаас 10 дугаар сарын 03-ны өдрүүдэд дулааны төв болон салбар шугам сүлжээний ус дүүргэлт, дулаан залгах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Одоогийн байдлаар манай станцын харьяа ДТТ-1, 2, 3, 4, 6, 8, 12 дугаар дулаан түгээх төвүүдийг үндсэн ажиллагаанд залган, нийт шугам сүлжээнд 800 тонн ус дүүргэж хэрэглэгчдийг дулаанаар хангасан бөгөөд цаашид энэ ажил үргэлжилж байна.
📊 Үндсэн горим, ажиллагааны явц
Гадна агаарын температур +7°C байгаатай уялдуулан дулааны графикийн дагуу горим ажиллагааг тохируулан ажиллаж байна.
🔧 Засвар, тохируулгын ажлын тухайд:
ДТТ-5: Тус төвд төлөвлөгөөт засвар үйлчилгээ болон хэрэглэгчдийн шугам сүлжээний тохируулгын шайб тавих ажил бүрэн хийгдэж дууссан бөгөөд ажиллагаанд залгахаар бэлтгэл хангаж байна.
⚠️ Хэрэглэгчдийн анхааралд:
Одоогийн байдлаар шугам сүлжээний горимыг жигдрүүлэх, дулааны системээс хий авах ажил үргэлжилж байна. Иймд хэрэглэгч та бүхэн:
Өөрийн эзэмшлийн халаах хэрэгсэл (паар), шугам хоолойн хийг авч, халаалтын эргэлтийг жигдрүүлэх;
Шугам сүлжээ болон паарнаас ус шүүрэх, алдах эрсдэлээс сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Хэрэв шугам хоолойд гэмтэл гарах, ус алдах, халаалт эргэхгүй байх тохиолдолд станцын шуурхай дуудлагын утсанд хандана уу.
📞 Холбоо барих / Шуурхай дуудлагын утас: 86853029
“ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК