МЭДЭЭ: ДАЛАНЗАДГАД СУМЫН ДУЛААН ХАНГАМЖ, ТАРИФЫН АСУУДЛААР НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА![]()
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК, “Даланзадгадын дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ болон Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)-ны Мөн багийн иргэдээс, Аж ахиун нэгж албан газрын төлөөллүүд оролцсон дулааны эрчим хүчний тариф, өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудын талаарх нээлттэй хэлэлцүүлэг боллоо.Хэлэлцүүлгээр дулаан үйлдвэрлэл, түгээлтийн өнөөгийн бодит өртөг, үнэ тарифын зөрүүгээс үүсэж буй санхүүгийн хүндрэл, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар танилцуулж, санал солилцов.
ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ, БОДИТ НӨХЦӨЛ БАЙДАЛ:
Өртөг ба тарифын зөрүү:Даланзадгад сумын дулааны хэрэглээ жилээс жилд тэлж, дулааны эрчим хүчний хэрэгцээ тогтвортой өсөж байгаа ч мөрдөгдөж буй үнэ тариф нь бодит өртгөө нөхөхгүй байгаагаас шалтгаалан жил бүр олон тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Тодруулбал, нүүрсний зах зээлийн үнийн өсөлт болон нэгжийн алдагдал нь байгууллагын хэвийн найдвартай ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд ихээхэн дарамт учруулж байна.
Шугам сүлжээний найдвартай байдал:Шугам сүлжээний насжилт, элэгдлийг шат дараатай шинэчлэх, гидравлик горимыг тэнцвэржүүлэх болон дулаан дамжуулах төвүүдийг бүрэн автоматжуулах шаардлага тулгарч байгааг талууд онцлов.
ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАРИФЫН ӨӨРЧЛӨЛТ – ТАНД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?Эрчим хүчний зохицуулах хорооноос боловсруулсан тарифын төсөлд иргэдийн амьжиргаа болон төсөвт байгууллагуудад санхүүгийн дарамт учруулахгүй байх зарчмыг баримталсан байна.
АЙЛ ӨРХ, ИРГЭДЭД – НЭМЭГДЭХГҮЙ /ӨӨРЧЛӨЛТГҮЙ/: Өвлийн улирлын халуун ус: Халаалтын улиралд ахуйн хэрэгцээний халуун усны үнэ нэг хүнээр тооцоход 1,870 төгрөг хэвээр мөрдөгдөнө. Суурь үйлчилгээний хураамж: Орон сууцны талбайн хэмжээнээс хамаарсан сарын суурь хураамж (40 м² хүртэл 3,300₮, 41–80 м² хүртэл 5,500₮, 81 м²-аас дээш 11,000₮) огт нэмэгдэхгүй, хэвээр үлдэнэ.
АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА БОЛОН ДАГАЛДАХ ТАРИФТ ТУСГАГДСАН ӨӨРЧЛӨЛТ: Үйлдвэр, аж ахуйн нэгжийн халаалт: Бодит өртөгт ойртуулах зорилгоор эзлэхүүнээр тооцох тарифыг 1,230 төгрөгөөс 2,276 төгрөг болгох, хэмжүүрээр тооцох тарифыг төсөвт байгууллагын жишиг түвшинд нийцүүлэн нэмэгдүүлэхээр тусгасан. Бусад нэмэлт талбай ба зуны халуун ус: Орон сууцны дотуур байр, подвал зэрэг туслах талбайн халаалт болон халаалтын бус (зуны) улирлын хэрэглээний халуун усны үнэд өөрчлөлт орохоор төсөлд тусгагджээ.
Хэлэлцүүлэгт оролцогч талууд Даланзадгад хотын хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангахад техникийн шинэчлэл, санхүүгийн бодит тэнцвэрийг хадгалах нь чухал болохыг санал нэгтэй илэрхийллээ. #Даланзадгад #ДДЦС #ДулаанХангамж #ЭрчимХүчнийЗохицуулахХороо #НээлттэйХэлэлцүүлэг #ДулааныТариф




