“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК нь харъяа төвийн шугам сүлжээнд холбогдсон нийт төсөвт 60 байгууллага, 406 аж ахуйн нэгж байгууллага, 1,931 айл өрхийг дулааны эрчим хүчээр ханган ажилладаг байна.
2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн дулаан түгээлт болон ус дүүргэлтийн ажилтай холбоотойгоор хэрэглэгчдээс нийт 48 дуудлага, хүсэлт ирснээс 7 нь “дулаан хангалтгүй, халахгүй байна” гэх дуудлага байв. Ирсэн дуудлага тус бүр дээр манай засварын баг баригад газар дээр нь шуурхай очин, гэмтэл доголдлыг арилгаж хэвийн болголоо.
• Шуурхай багуудын ажиллагаа: ДТТ-2 болон ДТТ-3 салбар шугамд гарсан гэмтлийг устгах, шугам сүлжээний тохируулгын шайб тавих чиглэлээр 2 бригад тасралтгүй ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор одоогоор 20 орчим хэрэглэгчийн дулаан залгалт түр хүлээгдэж байгаа бөгөөд гэмтлийг богино хугацаанд бүрэн засаж, дулаанаар хангахаар ажиллаж байна.
• Хий авах, горим жигдрүүлэх: Сүлжээний эргэлтийг сайжруулах, Дулаан түгээх төвүүд (ДТТ) болон хэрэглэгчдийн шугам сүлжээнээс хий авч, горимыг жигдрүүлэх ажил эрчимтэй үргэлжилж байна.
Хэрэв шугам хоолой халахгүй байх, ус алдах зэрэг доголдол ажиглагдвал станцын шуурхай албанд мэдэгдэнэ үү.
“ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ” ТӨХК

