Өнөөдөр: ...

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

МЭДЭГДЭЛ

МЭДЭГДЭЛ

“ДзДЦС” ТӨХК-ийн харьяа ДТТ №4ийн 1-р хэлхээний шугам сүлжээнд гэмтэл гарсаны улмаас 1,2,3,11,20,35,40-р орон сууцнууд болон аж ахуй нэгжүүдийн дулааны эрчим хүчийг хязгаарлаад байна.

Уг шугам нь сувагжилтгүй бөгөөд 2000 онд ашиглалтанд орсон. Шугам сүлжээний хамгаалалтын зурвас зөрчиж баригдсан барилгаас шалтгаалан засвар үйлчилгээг шуурхай гүйцэтгэхэд хүндрэл учраад байна.

Засварын ажлыг богино хугацаанд шуурхай зохион байгуулж, хэвийн ажиллагааг сэргээхээр ажиллаж байна.

Иргэд, байгууллагуудаас үүсэж буй хүндрэл, тав тухгүй байдалд хүлцэл өчиж, хамтран ажиллахыг хүсье.

Хариуцсан байгууллага: “ДзДЦС”ТӨХК
Холбоо барих утас: 86853029