Өнөөдөр: ...

ДАЛАНЗАДГАДЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ

ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 01 дүгээр сарын 03 – ны өдрийн хуралдаанаар БНСУ – ын зээлийн хөрөнгөөр Даланзадгадын Дулааны цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гаргаж шавыг 1998 оны 06-р сарын 01 – нд тавьж эхэлсэн бөгөөд БНСУ ын “Хьюндай-Инженеринг” компани төслийн хэрэгжүүлж, 2000 оны 10-р сарын 26 – нд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 164 дүгээр тогтоолоор “Даланзадгадын дулааны цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компани болгон зохион байгуулагдсан. Нийт хувьцааны 66 хувийг Эрчим хүчний яам, 34 хувийг “Эрчист монгол” ТӨХХК эзэмшдэг.
“Даланзадгадын дулааны цахилгаан станц” ТӨХК нь ЭХЗХорооноос олгосон цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн хүрээнд ажиллаж байна.
Одоогийн байдлаар 180 орон тоотойгоор Хятад улсад үйлдвэрлэсэн UG27/3.63 М маркийн эргэлдэх ул ширэмтэй 2 зуух, 25 тн/ц уур боловсруулах хүчин чадал бүхий эргэлдэгч буцламтгай үет шаталттай SHX-25-2.5-1 маркийн 1 зуух, N3-2.35-1 маркийн 3 МВт хүчин чадал бүхий 3 турбогенератор, цахилгаан, дулааны хянах хэмжүүр автоматик, хими ус бэлтгэлийн тоноглолуудтайгаар үйл ажиллагаа явуулж байна.Өсөн нэмэгдэж байгаа ДЭХ-ийг хангахын тулд эх үүсвэр дээр жилээс жилд дулаанжуулалтын тоноглолын хүчин чадлыг нэмэгдүүлэн нийт 44,0 Гкал/ц бүхий 3 иж бүрдэл уур-усны хурдны бойлер, ОХУ-д үйлдвэрлэгдсэн СЭ-500-70 маркийн 500 м3/ц –ын 2, СЭН-800-70 маркийн 800 м3/ц –ын 1 иж бүрдэл сүлжээний эргэлтийн насосоор станцын эзэмшлийн 9 ш ДТТ, “Даланзадгадын Дулаан Хангамж” ОНӨҮГ -ийн нийт 11 ш ДТТ, хувийн хэвшлийн 5 ш нийт 25 ш ДДТ- өөр дамжуулан Даланзадгад хотын хэрэглэгч 403 ААНБ болон төсөвт байгууллага, 2684 айл өрх, 61 тоолууртай хэрэглэгч нийт 3248 хэрэглэгчийг ДЭХ-ээр ханган ажиллаж байна.