“Даланзадгадын ДЦС” ТӨХК-ийн 2022 оны бүх ажилчдын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж амжилт ололтоо дүгнэн, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан “Хөдөлмөрийн аварга”, “Шилдэг ажилтан”-аа шалгаруулан шагнаж урамшуулав.
“Хөдөлмөрийн аварга”-аар ЗТДЦехийн зуухны машинч Ц. Энхбаатар, “Шилдэг инженер техникийн ажилтан”-аар Сургалт, мэдээлэл технологи олон нийт хариуцсан инженер С. Дэлгэрмаа, “Шилдэг мэргэжилтэн”-ээр бичиг хэрэг архивч Г. Батцэцэг, “Шилдэг ажилтан”-аар ЦахДХХАЦехийн ээлжийн монтёр Д. Анхбаяр, ҮТХ-ийн краны жолооч Ц. Ганзориг нарыг шалгаруулан шагнаж урамшууллаа.
Мөн Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн баярын хүрээнд “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдгээр ХАБЭАХ инженер А. Хандмаа, ДШС Цехийн ашиглалтын инженер Ц. Алтанчимэг, ЗТДЦехийн түлш дамжуулахын машинч С. Сайнзориг, П. Батсайхан, ДШС Цехийн сүлжээний насосын ээлжийн машинч Д. Болортуяа, П. Байгалмаа, засварчин Очирсүрэн нарыг ажилчдыг шагнаж урамшуулав.