“Даланзадгадын ДЦС” ТӨХК нь шинээр байгуулагдахдаа Өмнөговь аймгийн Эрчим Хүчний хөгжлийн суурин дээр өсөж өндийсөн түүхтэй. Анх 1950 онд ЖИС-30 маркийн бага оврын дизель станцыг ажлуулсанаар Өмнөговь аймгийн Эрчим Хүчний түүх эхэлсэн.
“Даланзадгадын ДЦС” ТӨХК нь анх 1998 он 6 сарын 01 шавь тавьж 2000 оны 10 сарын 30 ашиглалтанд орсон бөгөөд Монгол улсын эрчим хүчний системээс алслагдмал оршсон Өмнөговь аймгийг Эрчим хүчээр найдвартай хангах эх үүсгэвэр болсон юм.
Суурлигдсан хүчин чадлийн хувьд БНХАУ-д үйлдвэрлэсэн цагт 27 тонн уур боловсруулах хүчин чадал бүхий үечилсэн шаталттай ул ширэмтэй 2 зуухтай бөгөөд мөн улсад үйлдвэрлэсэн 25 тонн уур боловсруулах 1 зуухтай. Япон улсад үйлдвэрлэсэн 3 мВт цахилгаан үйлвдэрлэх хүчин чадалтай турбингенератор, дулаанжуулалтын тоноглол А бойлер 7 Гкал, Б бойлер 18 Гкал, С бойлер 13,2 Гкал, Сүлжээний эргэлтийн насос нь 500м3 цаг юм. Бид суурилагдсан хүчин чадалынхаа ЦЭХүчний 1,62 хувийг, ДЭХ 3,4 хувийг ашиглаж байна. Цаашид ашиглагдахгүй байгаа ЦЭХүчний 98,3 ДЭХүчний 96,6 ашиглах бүрэн боломтой.
“Даланзадгадын ДЦС” ТӨХК нь нийтдээ 149 ажилтангаар үйл ажиллагаа явуулаж байгаа бөгөөд үүнээс эмэгтэй ажилтан 42 эрэгтэй ажилтан 107 байна. Дээд боловсролтой 49 ИТА 28 ажиллаж байна.
Бид их говийн Гурван цагийн хэлхээсийг илч гэрлээрээ манлайлана гэсэн үриатай ажилладаг бөгөөд ойрийн 3 жилийн түвшинд хүний хөгжлийг дээдэлсэн, техник технологио шинэчилсэн ISO стандартын шаардлага хангасан Эко хамт олон болох зорилго тавин ажиллаж байна. Бид зорилгодоо Монголын чанарын бүтээмжийн төвд элсэн орж чанар, бүтээмж кайзен, ажлын байрны соёл 5 с-ийг байгуулагтаа нэвтрүүлэн ажилчдаа 100 хувь сургалтан хамруулаж ажлын бүтээмж сайжруулах, зөв хандлагыг төлөвшүүлэх зорилт тавин тасралтгүй сайжруулалт хийн ажиллаж байна.